Debian Lenny дээр Flashplayer суулгах

Хэрэв Iceweasel болон Epipaphy ашигладаг бол Flashplayer суулгах шаардлагатай. Харин Opera, Chrome зэрэг бровсерууд Flashplayer-тай суудаг.
Эхлээд Adobe-оос Flashplayer татаж авна.
Дараа нь терминалаа нээгээд su эрхээрээ нэвтрэнэ.
ctrl+alt+F1 товчны хослолоор эсвэл Application - terminal гэж ороод
su хэрэглэгчийн нууц үгээ бичнэ.
Жишээ нь : su password
cd /change director/ татаж авсан файлынхаа байрлалыг зааж өгнө. Анхны байдлаараа ихэвчлэн /home/хэрэглэгчийн нэр/downloads дотор байрлана. Жишээ нь :
cd /home/user/downloads
Терминал дээр команд, директор, файл зэргийг бүтнээр нь бичих шаардлагагүй бөгөөд tab дарахад автоматаар бичиж буй зүйлүүд тань гүйцэж гарч ирдэг.
Жишээ нь :
cd /h(tab) = cd /home гэх мэт
.deb өртгөтгөлтэй файлыг суулгахдаа дараах командыг өгнө.
dpkg -i файлын нэр.deb
Зарим тохиолдолд дараах алдаа илэрдэг. /Debian Lenny анх суулгахад/
Selecting previously deselected package adobe-flashplugin.
(Reading database ... 71021 files and directories currently installed.)
Unpacking adobe-flashplugin (from f.deb) ...
dpkg: dependency problems prevent configuration of adobe-flashplugin:
adobe-flashplugin depends on libnspr4-dev; however:
Package libnspr4-dev is not installed.
dpkg: error processing adobe-flashplugin (--install):
dependency problems - leaving unconfigured
Errors were encountered while processing:
adobe-flashplugin
Энэ тохиолдолд терминал дээрээ apt-get install libnspr4-dev гэж бичээд libnspr4-dev-ийг татаж авна. libnspr4-dev-ийн талаар эндээс харна уу?
Хэрэв бровсер чинь нээлттэй байсан бол дахин ачааллах буюу гараад дахин орох шаардлагатай.
Сүүлийн алхам : Youtube


