Линукс дээр командын мөрнөөс Wireless сүлжээнд(мөн ad-hoc) холбогдох
1. Сүлжээний ажиллагаатай байгаа интерфейсүүдээ дараах командаар шалгана. Интерфэйсүүд ip хаяг, мак хаяг зэрэг олон мэдээлэлтэй гарч ирнэ.
- ifconfig
2. Одоо ажиллагаатай байгаа wireless интерфейсүүдээ дараах командаар харъя.
- iwconfig
3. Хэрэв wireless интерфэйс байхгүй гэж гарч ирвэл унтарсан байх магадлалтай. Дараах командаар сүлжээний интерфейс картаа асааж болон унтраана.
- асаах - ifconfig eth0 up(энд eth0-ийн оронд асаах интефэйсээ бичнэ.)
// - унтраах - ifconfig eth0 down(энд eth0-ийн оронд унтраах интефэйсээ бичнэ.)
4. Одоо IP хаягаа тохируулъя. IP хаягын тохиргооны файл /etc/network/interfaces дотор байрладаг.
- nano /etc/network/interfaces
Статик байдлаар тохиргоог
auto eth0(үүний оронд таны интерфэйс картын нэр)
iface eth0 inet static
address 192.168.0.55
netmask 255.255.255.0
gateway 192.168.0.1 Эдгээр хаягуудын оронд тухайн сүлжээний хаягтай байх шаардлагатай. Ерөнхийдөө энэ 3ыг бичиж өгөхөд хангалттай.
Динамик тохиргоо буюу рүүтер, dhcp сервер ажиллаж байгаа үед

iface eth0 inet dhcp
5. Тохируулж дууссан бол сүлжээгээ дахин ачааллуулъя
- /etc/init.d/networking restart
6. Одоо юмыг яаж мэдэхэв, IP-аа авсан үгүйг шалгая
- ifconfig эсвэл iwconfig
7. За одоо гол хэдэн алхам үлдлээ. Идэвхитэй Wireless(access point-ууд ч юмуу) хайлт хийж шалгахдаа
- iwlist eth0(оронд нь wireless интерфэйс чинь) scan
8. Дээрхи командыг өгснөөр идэвхитэй ssid-үүд илэрнэ. Одоо сонголтоо дараах байдлаар хийнэ
- iwconfig eth0(оронд нь wireless интерфэйс чинь) essid 'ssid нэрээ бичнэ'
9. Одоо сүүлийн алхам буюу DNS-ээ тохируулна. Nameserver-ийн тохиргооны файл нь /etc/resolv.conf -д байрлана. Хэрэв dns-хаягаа мэдэхгүй бол санаа зовох хэрэггүй. Гүүглээс олон нийтэд зориулж үнэгүй domain name үйлчилгээ явуулж байгаа. Дараах хаягийг нэмэх боломжтой. 8.8.8.8 эсвэл 8.8.4.4
10. Одоо холболт тогтсон эсэхээ ping командаар шалгая
- ping google.com
11. Хэрэв хариу ирэхгүй бол сүлжээгээ дахин ачааллуулаад үзээрэй.
12. Ганц дутагдал нь компьютерээ дахин ачааллах бүрт nameserver нэмэх шаардлагатай. Дебианаас бусад дебиан суурьтай тархац дээр харин зүгээр байх. Энэ талаар сэтгэгдэл үлдээж хэлээрэй!

Comments
Ямар маркын хөтлөгч(driver) вэ? Боломжтой бол таньд чадахаараа тусалъя. b.enqush@yahoo.com эсвэл enqush.blogspot.com сэтгэгдэл үлдээгээрэй.