Debian-ны тухай
Debian-ны тухай
Debian үнэгүй үйлдлийн системийг хөгжүүлэх зорилгоор нэгдсэн хүмүүсийн нэгдлийг Debian төсөл гэдэг. Энэ төслийг Debian Constitution болон Нийтийн яриа хэлэлцээрээр удирддаг.Debian төслийг ашгийн бус байгууллагууд санхүүжүүлдэг ба дэлхий даяар мянга мянган сайн дурынхан хөгжүүлж байна.
Ian Murdock анх хүн бүхэнд нээлттэй байх GNU болон Linux дээр суурилсан Debian тархацыг 1993 оны 8-р сарын 16нд үүсгэсэн. Debian тархацын өмнө олон програм хангамжийн package-уудыг compile-дсан Linux-н анхны тархац Softlanding Linux System(SLS) үүссэн байсан.SLS дээр ажиллахад хязгаарлагдмал байсан учир Murdock-д шинэ тархац үүсгэх санаа төрсөн.Анхандаа "the Debian Linux Release" гэж нэрлэж байсан.Одоо зүгээр л Debian гэдэг.Debian гэдэг нь энэ тархацыг үндэслэгч Ian Murdock болон түүний эхнэр Debra нэрнүүдийн товчлол юм.Debian үйлдлийн систем нь одоо Linux kernel-г ашиглаж байна. Linux үйлдлийн системийг 1991 онд Хельсинкийн их сургуулийн оюутан Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба одоо дэлхий дээр мянга мянган программчид үүнийг хөгжүүлсээр байна.
Debian-д суурилсан Ubuntu,MEPIS,Dreamlinux,Damm Small Linux, Xandros, Knoppix, BackTrack, Linspire, Sidux, Kanotix, Parsix болон LinEx олон тархацууд байдаг .
Сүүлийн үеийн release-үүд нь арван хоёр компьютерын архитектурт зориулсан хорин таван мянга гаруй программ хангамжуудыг агуулсан.
GNOME-н desktop орчныг хэрэглэн Debian-ны стандарт install-г хийдэг.Энд өргөн хэрэглэгддэг Iceweasel, Evolution mail,CD/DVD бичигч програм,хөгжим болон видео тоглуулагч,image viewer ба editor,PDF reader агуулагдсан байдаг.Debian-ны хамгийн гол онцлог нь их жэмжээний package-уудыг агуулсан apt package удирдлагын систем юм.Debian нь ямар үнэгүй 25000 гаруй package-тэй(суулгахад хялбар форматтай урьдчилан compile хийсэн программ)-тай ирдэг.Дээрх бүгдийг нэгтгээд хэлэхэд энэ нь яг л цамхаг шиг. Суурь нь кернел, үүний дээр үндсэн хэрэгслүүд, дараа нь хэрэглээний программууд, эцэст нь эдгээрийг зөв зохион байгуулснаар Debian маань ажиллах болно. Debian бараг бүх personal computer дээр тэр дундаа хамгийн хуучны моделиуд дээр нь ч ажиллаж чаддаг.
Debian 0.01-0.90 хүртэл (1993оны 8-аас 12 сар)
Debian 1.1 Buzz Энэ хувилбар нь хамгийн анхны кодын нэртэй Debian-ны хувилбар.Энэ үед Pixar компанид киноны найруулагчаар ажиллаж байсан Bruce Peren Ian Murdock-оос Debian төслийн удирдах ажлыг хүлээн авсан. Buzz гэдэг нэр нь бид бүгдийн үзэх дуртай “Toy story” хүүхэлдэйн киноны Buzz Lightyear-н нэр юм.Энэ хувилбар нь Linux-н 2.0 kernel-г хэрэглэсэн ба 474 программ хангамжийн багцуудыг агуулсан.
Debian 2.0 Hamm (1998 оны 7-р сарын 24):Piggy-bank киноны нэр.Энэ нь анхны олон архитектурыг дэмжсэн Debian-ны хувилбар.1500 программ хангамжийн багц,400 гаруй хөгжүүлэгчид.
Debian 3.0 Woody (2002 оны 7-р сарын 14):Cowboy киноны дүр Woody-н нэрээр нэрлэсэн.Энэ хувилбар нь IA-64, HP PA-RISC, MIPS (big endian), MIPS (little endian), S/390 гэх мэт илүү олон архитектурыг нэмсэн.Энэ нь анхны cryptographic болон KDE-г агуулсан бүтээгдэхүүн юм . 8500 орчим програм хангамжийн багцууд ,900 гаруй хөгжүүлэгчид.
Debian 4.0 Etch (2007 оны 4сарын 7):Кинон дахь Sketch тоглоомны нэрээр нэрлэсэн. Шинэ архитектур AMD64 нэмэгдсэн ба албан ёсоор m68k Sam Hocever томилогдсон.Энэ хувилбарыг 1000 гаруй хөгжүүлэгчид ,18000 орчим програм хангамжийн багцуудтай. хасагдсан.Төслийн удирдагчид
Debian 5.0 Lenny(2009 оны 2 сарын 14)Кодын нэр нь Lenny ба тоглоомын түүх кинонд гардаг 2 хос дуран юм.Энэ хувилбарыг 2008 оны 12 сарйн 26 нд машинй ослоор нас барсан Debian хөгжүүлэгч Thiemo Seufe-н гэгээн дурсгалд зориулсан.KDE ,GNOME ,Xfce, LXDE desktop орчнуудыг агуулсан Sun SPARC (sparc), HP Alpha (alpha), Motorola/IBM PowerPC (powerpc), Intel IA-32 (i386), IA-64 (ia64), HP PA-RISC (hppa), MIPS (mips, mipsel), ARM (arm, armel), IBM S/390 (s390), and AMD64 and Intel EM64T (amd64) эдгээр копьютерын архитектуруудыг дэмжсэн.Энэ хувилбарыг 1000 гаруй хөгжүүлэгчид хөгжүүлсэн,23000 орчим програм хангамжийн багцуудтай.
Debian 6.0 Squeeze – 2010 онд Debian төслийнхөн Debian 6.0 Squeeze нэртэй хувилбараа гаргана.



Comments
Бид тун удахгүй анхан болон дунд шатны тайлбартай видео болон текст хичээлүүд оруулах болно. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа